Алсын хараа

Монгол улсын зүүн бүсээс үйлдвэрийн аргаар нядалж боловсруулсан эрүүл малын махаар бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж олон улсын стандарт шаардлага хангасан цогцолбор байгуулж хөрш зэргэлдээ улсууд болон тэдгээрээр дамжуулан бусад улсад экспортлох.

Эрхэм зорилго

Орон нутгийн хэмжээнд анхдагч Малын эрүүл мэндийн хорио цээрийн бүсийн эрүүл малаас мах боловсруулах үйлдвэрээ хангаж тухайн салбарт тэргүүлэх, сүүлийн үеийн шинжлэх ухаан техникийн шилдэг технологид суурилсан дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, экологид ээлтэй мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр болох.

IMG_8500-2.jpgt1.jpgt2.jpg

“Дорнод мах маркет” ХХК нь 1970 онд Болгар улсын тусламжаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах иж бүрэн үйлдвэрийн зориулалтаар ашиглалтад орсон. Бүрэн хүчин чадлаараа жилд 230000 толгой мал нядлан, малаас гарсан бүх бүтээгдэхүүнийг боловсруулж гадаад, дотоодын зах зээлд нийлүүлж байсан туршлагатай. 2021 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Дорнод мах маркет 2” мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, үйлдвэрлэлдээ Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO-22000:2018 хэрэгжүүлж, HACCP тогтолцоог нэвтрүүлсэн.  Мөн HALAL стандартын дагуу мал махаа бэлтгэн ажиллаж байна.

IMG_3826.jpg