Дорнод аймаг Зам харилцаа, дэд бүтэц сайтай, тал хээр болон ойт хээр хосолсон 123.5 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, хойд талаараа ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, зүүн талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгуудтай хиллэдэг. Баруун урд, баруун талаараа Сүхбаатар, Хэнтий аймгуудтай хиллэдэг. Монгол улсын нийт байгалийн хадлангийн 90 орчим хувийг зүүн бүсээс бэлтгэж байгаагийн 43 хувийг зөвхөн Дорнод аймгаас бэлтгэж байна. Жил бүр өсөн нэмэгдэж байгаа мал, малын гаралтай түүхий эддээ тулгуурлан дэлхийн зах зээлд гаргах нэн таатай бүс нутаг юм. Бид мах махан бүтээгдэхүүнээ Дорнод аймгаас:
- Төмөр замаар ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, Влодивостокоос далайд гарах,
- Авто замаар Эрээнцав-Соловьевск, Ульхан-Дээд Ульхан боомтуудаар дамжин ОХУ-д, Хавирга - Ар хашаат, Баянхошуу - Өвдөг, Сүмбэр - Рашаантын боомтуудаар дамжин БНХАУ-д, цаашлаад Зүүн хойд Азийн орнууд,
- Агаараар “Чойбалсан” агаарын боомтоор Арабын орнууд, Катар улс, Кувейт улс, Арабын нэгдсэн Эмират улсуудад сэврээсэн буюу нойтон, мах махан бүтээгдэхүүн болон мөн хөлдөөсөн мах махан бүтээгдэхүүнээ экспортлохоор зорин ажиллаж байна.