Хүнсний үйлдвэрийн стандарт MNS, ISO 22000,:2018 HACCP, HALAL болон эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Дотоод болон гадаадын худалдан авагч, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор үйлдвэрлэлийн бүх үе шатанд мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн хяналтыг өндрөөр тавьж, Олон улсын болон үндэсний мэргэжлийн байгууллага, хууль журмыг нарийн мөрдөж ажилладаг. Үйлдвэрийн дэргэдээ мал эмнэлгийн алба болон өөрийн лабораторитой бөгөөд түүхий эд, үйлдвэрлэн гаргаж буй бүх төрлийн бүтээгдэхүүн, хэрэглээний ус болон үйлдвэрлэлийн орчны ариун цэврийн сорьцод баталгаат стандарт арга, аргачлалын дагуу мэдрэхүй, хими, микро-биологийн шинжилгээ хийж, хэрэглэгчдэд нийлүүлж буй бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдал, чанарын баталгаат байдалд хяналт тавьж ажилладаг. Манай компани худалдан авагч, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор үйлдвэрлэлийн бүх үе шатанд мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн хяналтыг өндрөөр тавьж, Олон улсын болон үндэсний мэргэжлийн байгууллага, хууль журмыг нарийн мөрдөж ажиллаж байна. Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагыг үйлдвэрт нэвтрүүлэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд өдөр тутмын хяналт шалгалтыг гүйцэтгэн ажиллаж байна.
ISO22000 СТАНДАРТ ГЭЖ ЮУ ВЭ?
ISO:22000 2018 стандарт нь хүнсний үйлдвэрийн сүлжээнд оролцож буй түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах гээд эцсийн дамжлага хүртэлх бүх үйл ажиллагааг зохицуулж хянадгаараа онцлогтой. ISO 22000 нь Хүнсний аюулгүй байдлын талаар байгууллагыг хянахаар ашиглаж буй зорилтдоо хүрэх, харилцан уялдаа буюу харилцан үйлчлэл бүхий бодлого, зорилтыг тогтоох, чиглүүлэх элементүүдийн цогц шийдэл болно. Хүнсний аюулгүй байдал гэдэг хоол хүнсийг зориулалтын дагуу хэрэглэхэд хэрэглэгчдэд хор хохирол болохгүй байх баталгаа юм.
ISO22000 стандарт анх ISO 22000:2005 болон батлагдсан ба 2018 онд ISO22000:2018 шинэчлэгдсэн хувилбар гарсан. Тус стандарт дараах зорилгыг агуулна:
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дамжлага, шат бүр дээр нарийн хяналт тавих.
- Үйлдвэрлэлийн явцад аюултай бүтээгдэхүүн нийлүүлж тэр нь хэрэглэгчид хүрэхээс сэргийлэх.
- Алдаа доголдол гарсан тохиолдолд залруулах ажиллагаа хийж дахин гарахаас сэргийлэх.
HACCP гэж юу вэ? – Hazard Analysis Critical Control Point-Аюулын Дүн шинжилгээ ба Эгзэгтэй Цэгийн Хяналт.
Хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг хянах, ялгаж тодорхойлох, үнэлэх нэгдсэн тогтолцоо.
HACCP-ын хяналт нь шинжлэх ухаанд суурилсан,болзошгүй аюулыг ялган тогтоох, мониторинг хийх, аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэгдэнэ.
Хүнсний аюулгүй байдалтай холбоотой гарах аливаа бэрхшээлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ.
- Хаана доголдож болзошгүйг хянана..
- Даруй арга хэмжээ авна.
- Өөрийн онцлогт тохируулж хэрэглэх боломжтой.
- Үйлдвэрлэлийн ажиллагаа тогтвортой сайжирна.
- Бүтээгдэхүүний чанар дээшилнэ, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
- Хэрэглэгчийн сэтгэл ханамж дээшилнэ.