Мах шулах цех хоногт 57 тонн бод малын мах шулах хүчин чадалтай бөгөөд -35С0 хэмд шулж хөлдөөсөн үхэр, адууны мах, дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн болон дайвар бүтээгдэхүүн гадаад дотоодын зах зээлд нийлүүлж байна. Шулж, хөлдөөсөн мах нь тээвэрлэлтэд нэн тохиромжтой шууд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд цаг хугацааны хувьд ч хэмнэлттэй тул худалдан авагчийн хүсэлтээр хонь, ямааны махыг захиалгын дагуу шулж ангилан бэлтгэх боломжтой. Мөн үхэр, адуу, хонь ямааны мах боловсруулан бод малын махыг өрөөл, мөчилсөн байдлаар, бог малын махыг гулууз хэлбэрээр бэлтгэн хөлдөөж, хадгалдаг. Гадаад, дотоодын хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн ангилсан төрөл бүрийн хагас боловсруулсан болон дайвар бүтээгдэхүүнээ танилцуулж байна.