Зам харилцаа, дэд бүтэц сайтай тул Улаанбаатар хот руу 650км хатуу хучилттай замаар холбогдсон, ОХУ-тай төмөр зам болон авто замын 2 боомтоор, БНХАУ-тай авто замын 3 боомтоор харилцах бөгөөд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар болон БНХАУ-ын Манжуур, Улаан хотуудаар дамжин ОХУ болон БНХАУ, Европ, Зүүн хойд Ази, Персийн булангын орнуудтай харилцах боломжтой.
Монгол улсын хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл 2020 онд 8300тонн үхрийн мах, 27900тонн адууны мах, дулааны аргаар боловсруулсан мах 26600 тонныг экспортлохоор тогтоосон байна. ХХААХҮЯ-с 2021 онд бог мал буюу хонь, ямааны махыг экспортлоход квот тогтоогоогүй бөгөөд цаашид өсөн нэмэгдэж буй малын тоо толгой бэлчээрийн даацаас хамаарч экспортын хэмжээг тогтмол нэмэгдүүлж байна.