• ДОРНОД МАХ МАРКЕТ 1 ҮЙЛДВЭР:

    Тус үйлдвэр нь 1970 онд мах боловсруулах үйлдвэрийн зориулалтаар ашиглалтад орж, дотоод гадаадын зах зээлд өөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг туршлагатай үйлдвэр бөгөөд бид үйлвэрлэлдээ:

    • Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 22000:2018 стандартыг нэвтрүүлж,
    • Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо HACCP CAC RCP 1:1969 Rev.4 /2003, MNS CAC/ RCP 1:2003 стандарт тогтолцоо,
    • Халал стандартыг нэвтрүүлж мал махаа бэлтгэдэг болсон.

    Үйлдвэр нь 40,000 толгой хонь бордон тэжээх боломжтой инженерийн шугам сүлжээнд холбогдсон битүү байгууламжтай. “Монгол Улсын Мал Эмнэлэг”-ийн газрын цахим гарал үүслээр баталгаажсан эрүүл ахуйн шаардлага хангасан малыг хүлээн авч тэдгээрээс үйлдвэрийн аргаар боловсруулж бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнийг одоогийн байдлаар ОХУ, Казакстан, Киргиз, Иран, Узбекистан улсууд руу экспортлох зөвшөөрөлтэйгөөр мах, махан бүтээгдэхүүнээ нийлүүлэн ажиллаж байна.

    Үйлдвэрийн эзэмшлийн газрын хэмжээ: 98,371 м.кв

    Үл хөдлөх хөрөнгийн хэмжээ: 33,000 м.кв

    Үйлдвэр нь дараах бүрдэл хэсгээс бүрдэнэ. Үүнд:

    • Оффис
    • Эхлэн боловсруулах үйлдвэрийн барилга
    • Гаалийн баталгаат агуулах
    • Жижиг дунд үйлдвэрлэлийн бүс
    • Гүн хөлдөөгчүүд
    • Хөргөх хөлдөөх цех
    • Нядалгааны тоног төхөөрөмжүүд
    • Мал сойлгын байр
    • Мал хүлээн авах байр
    • Яс, өлөн, арьс боловсруулах цех
    • Давсалгааны цех, тос хайлуулах цех
    • Авто граж
    • Харуулын байрууд
    • Дайвар бүтээгдэхүүнийг ангилан савлах, хүчин чадалтай хагас автомат хос шугамтай.
    • Салаа төмөр замтай.
    • Төхөөрөх шугамын тоо ширхэг : 2 ширхэг
    • Төхөөрөх хурд : Хонь, ямаа нядалгааны хурд 1000/хоногт , 125/цагт,

    Үхэр, адуу нядалгааны хурд 350/хоногт , 43/цагт,

    • Жилд төхөөрөх хүчин чадал :

    Хонь, ямаа – 300,000 толгой, 6,000 тонн,

    Үхэр, адуу – 105,000 толгой, 15,750 тонн,

    • Жилд гулууз махыг шулж ангилах хүчин чадал :

    Хонь, ямаа – 4,500 тонн /жилд,

    Үхэр, адуу – 11,812 тонн /жилд,

    • Хүнсний зориулалттай дотор дайвар бүтээгдэхүүн : 1,500 тонн/жилд
    • Жилд махан бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадал: 5,000 тонн/жилд
  • ҮТП.jpg
  • оффис эхлэн боловсруулах үйлдвэр.jpg
  • жижиг дунд үйлдвэрлэлийн бүс.jpg
  • Үзэсгэлэнгийн танхим эхлэн болоьсруулах үйлдвэр.jpg
  • хөргөх хөлдөөх цех.jpg
  •  
  • гаалийн баталгаат агуулах.jpg
  • IMG_3697.JPG
  •  
  • IMG_0395.JPG
  •  
  • 275122138_281307780782483_271407065674386051_n.jpg
  • ДОРНОД МАХ МАРКЕТ 2 ҮЙЛДВЭР: Дорнод аймгийн Хэрлэн сумын 5-р баг,  аймгийн төвөөс 18км зайд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн бүсэд байрладаг бөгөөд 5000 м.кв   газар дээр 4,886 мкв үйлдвэрийн байртай, өөрийн эзэмшлийн 400,000 м.кв талбай бүхий малын эрүүл мэндийн хорио цээрийн бүстэй. Монгол Улсын Мал эмнэлгийн газрын цахим гарал үүслээр баталгаажсан эрүүл ахуйн  шаардлага хангасан малыг хүлээн авч, тэдгээрээс үйлдвэрийн аргаар боловсруулж бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.  Мах боловсруулах бүхий л шат дамжлагыг хамруулсан бүрэн цогц үйлдвэр байхаар төлөвлөсөн. Үйлдвэр нь дараах бүрдэл хэсгээс бүрдэнэ. Үүнд:

    • Контор, эхлэн боловсруулах үйлдвэрийн барилга
    • Гүн хөлдөөгчүүд
    • Махны зоорь, хөргүүрийн барилга
    • Нядалгааны тоног төхөөрөмжүүд
    • Малын сойлгын задгай хашаа бүхий саравч
    • Цэвэрлэх байгууламж хоногт /60м3 бохир усыг цэвэрлэж саарал ус гаргах/
    • Мал хүлээн авах байр
    • Агуулахын барилга
    • Уурын зуух, үйлдвэрлэлийн уур гаргах
    • Цэвэр усны худгууд
    • Харуулын байрууд
    • Төхөөрөх шугамын тоо ширхэг : 2 ширхэг
    • Төхөөрөх хурд : Хонь, ямаа нядалгааны хурд 600/хоногт , 75/цагт,

    Үхэр, адуу нядалгааны хурд 160/хоногт , 20/цагт,

    • Жилд төхөөрөх хүчин чадал :

    Хонь, ямаа – 180,000 толгой, 3,600 тонн,

    Үхэр, адуу – 48,000 толгой, 7,200 тонн,

    • Жилд гулууз махыг шулж ангилах хүчин чадал :

    Хонь, ямаа – 2,700 тонн /жилд,

    Үхэр, адуу – 5,400 тонн /жилд,

    • Хүнсний зориулалттай дотор дайвар бүтээгдэхүүн : 1,000 тонн/жилд
    • Жилд махан бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадал: 3,100 тонн/жилд
    c3.jpgc2.jpg

 

c1.jpg