Засгийн газрын хуралдаан өчигдөр болж, хүнсний нөөцийн талаарх мэдээллийг сонслоо. Улсын хэмжээнд 18.6 мянган тонн мах, 125.1 мянган тонн гурил, 1.5 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 14.5 мянган тонн төрөл бүрийн будаа, 1.4 мянган тонн хуурай сүү, 1.3 сая ширхэг өндөг, 3.9 мянган тонн ургамлын тос, 92.1 мянган тонн төмс, 38.9 мянган тонн хүнсний ногоо, 3.5 мянган тонн элсэн чихрийн нөөцтэй байгаа ажээ. Энэ нь нөөц, нийлүүлэлт тогтвортой байна гэсэн үг юм.
Улсын хэмжээнд мах, хүнсний ногооны нөөц тогтвортой байна
2021.05.02