Амралтын зоог: Амтат котлет /жор/

2021.05.02

ОРЦ:

  • Үхрийн мах – 200гр
  • Гахайн мах – 300гр
  • Сонгино – 1ш
  • Төмс – 2ш
  • Өндөг – 2ш
  • Сармис – 3 хумс
  • Сүү – хагас аяга
  • Цагаан талх – 3 зүсэм
  • Давс, перец
  • Цөцгий – 200мл

Бэлгэх арга:

  1. Махаа машиндаж давс, перец болон өөрийн хүссэн амтлагчаа хийнэ.
  2. Талхаа сүүнд дүрж махандаа жижиглэн хийнэ.
  3. Төмсөө нухаж бэлтгэнэ
  4. Өндөг, сармис, нухсан төмсөө махандаа хийнэ.
  5. Бэлтгэсэн махаа хөргөгчинд 1 цаг байлгаж биежүүлнэ.
  6. Махаа бөөрөнхийлж илгэн цаас эсвэл тугалган цаасан дээр тавина.
  7. 180°c халуунд 40 минут болгоно
  8. Идэхэд бэлэн боллоо