Хувьцаа захиалга

2024.03.26

Бидэнд 1 малчин, 1 жижиг хувьцаа эзэмшигч ч үнэ цэнэтэй

Дорнод Мах Маркет ХХК нь Бүс нутгийнхаа хөгжлийн төлөө хамтарч нийлээд юун хүрч болохыг харуулахыг зорьж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1. Зүүн бүсийн малчид, иргэддээ зориулж 8,276,486,700 төгрөгийн (1000 төгрөгийн үнэлгээтэй 8,276,486.7 ширхэг) Давуу эрхийн хувьцаа худалдах шийдвэр гаргалаа.

2. Хаалттай, олон хүнд хүртээмжтэй байлгах үүднээс доод хязгаар бэлэн мөнгөөр бол 100,000 төгрөгөөр борлуулахаар шийдвэрлэлээ.

3. Нэн түрүүнд хувьцаанаа худалдаж төвлөрүүлсэн хөрөнгийн 15-20 хувь буюу 1.5 тэрбум орчим төгрөгөөр Зүүн бүсдээ ХУВИЙН ӨВС ТЭЖЭЭЛ-ийн фонд байгуулж өвөлжилт хүндэрсэн үед малчидаа хамгийн хямд (2024 оны өвөл ойролцоогоор 1 боодол өвсийг 5000-6000 төгрөг, 1 шуудай хивэг тэжээлийг 20000-22000 төгрөг байх боломжтой) үнээр өвс, тэжээлийг борлуулж байх.

4. Өвөлжилт хүндэрсэн үед Дорнод Мах Дорнод Мах Маркет ХХК ХХК -н хувьцаа эзэмшигч малчдын зах зээлд борлуулах малыг тэжээх тэжээлийн аж ахуй байгуулах.

5. Хог хаягдал болж буй дайвар бүтээгдэхүүнийг боловсоруулах үйлдвэр / бог малд шилжүүлвэл өдөрт 1500 толгой бог малийн дайвар бүтээгдэхүүн боловсоруулах хүчин чадал бүхий/ байгуулахад зарцуулахаар төлөвлөгөө гаргаад байна. Эхний ээлжийн хувьцааг 2024 оны 3 дугаар сарын 26-аас эхлэн  https://invest.dornodmeat.mn/ хуудсаар хүргэхээр боллоо.

БИД ЧАДНАА.

ЗҮҮН БҮСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРК